Wednesday, April 5, 2023

Монголын говь нутагт тэмээчний гэр бүлд өссөн Лувсандоржийн Чанцалням нь өөрийгөө болон эх орноо хөгжүүлэх гэсэн их хүсэл тэмүүлэлтэй нэгэн байжээ. Дундговь аймгийн Хулд сумын хөдөөгийн сургуулиа өндөр үнэлгээтэй төгсөн хүсэл мөрөөдлөө даган дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод ирж олон улсын байгууллагад ажиллаж, өөртэйгөө адил монголчуудын сайн сайхны төлөө хүйч үедээ байгаль орчноо хамгаалах төслүүд дээр ажиллав. 

Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсны дараа Чанцалням эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байсан ба АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас зарласан залуучуудын олон талт өөрчлөлтийг бүтээгчдийн сургалт, харилцаа холбоо, мэргэжлийн туршлага солилцооны хатөлбөрийн “сурагчдын” нэг болов. Хөтөлбөрийн зорилго нь Монгол дахь ядуурал, ажилгүйдэл, ил тод байдал ба авлигатай тэмцэх, байгаль орчин, хотжилт зэрэг асуудлаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал байв.

Оролцогчид эдгээр сэдвүүд болон Монголд болон дэлхийд нөлөөлж буй бусад асуудлын талаар санал бодлоо хуваалцахдаа бие биенээсээ суралцсан нь Чанцалнямын үзэл бодлыг өргөжүүлсэн туршлага болсон юм. Чанцалням хотжилт, байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулж байсан бол ядуурлыг бууруулах, төрийн ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллаж байсан бусад хүмүүсээс суралцсан. "Ороцогчид өөрийнхөөрөө байж, санаа бодлоо нээлттэй илэрхийлэх аюулгүй газар байсан" гэж тэр хэлэв.

Чанцалнямын бүлгийнхэн Улаанбаатар хотын захын хороололд тоглоомын талбай байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ аюулгүй, хөгжилтэй, баялаг орчинг бүрдүүлэхийн тулд тус хороололд амьдардаг хүүхдүүдийн санаа бодол дээр тулгуурлан ажилласан.

Монголын ардчилсан ирээдүйд залуучуудын оролцоо

Монгол улс дахь ардчилал харьцангуй шинэ буюу 1990 оны тайван хувьсгалын үр дүнд ардчилсан тогтолцоонд шилжсэн бөгөөд БНХАУ, ОХУ-ын авторитар засаглал ноёрхож буй бүс нутагт оршин тогтож байгаа нь өвөрмөц юм.

Хүн амын 60 шахам хувь нь 30-аас доош насныхан байдаг тул Монголын манлайлагч нар өнөөдөр ч, ирээдүйд ч Монголын ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч ардчилсан дэвшил гарч байгаа боловч Монгол Улсад авлига хээл хахууль, нийгмийн тэгш бус байдал гарсаар, төрийн ил тод байдал дутагдаж байна. Энэ нь нийгмийн өргөн хүрээнд гутранги үзэлд хүргэж байгаа ба АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн түнш Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс явуулсан санал асуулгад оролцогчдын 64 хувь нь улс төрийн намууд өөрсдийн хэрэгцээг хангахын тулд тэдний төлөө хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Гэсэн хэдий ч ихэнх залуучууд Монголын ардчилсан ирээдүйн төлөө тууштай хэвээр байна. 18-35 насны залуучуудын 76 хувь нь ардчилал бол Монголын хамгийн сайн засаглалын хэлбэр гэдэгт итгэдэг. Чанцалнямын хэлснээр “Ардчилал бол хоёр аварга хөршийн дунд хавчуулагдсан Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хадгалах хүчин зүйл юм ”.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь төрөл бүрийн салбарын 25-40 насны 230 залуу манлайлагчдын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулсан билээ. Эдгээр залуус Вашингтон ДС-д зохион байгуулсан манлайлал, ардчиллын сургалтын хөтөлбөрт хамрагдсан юм. Оролцогчид өөрчлөлтөд нөлөөлөхийн тулд засгийн газар болон бусад байгууллагуудтай хэрхэн бүтээлчээр хамтран ажиллах мөн нийгэм дэх ардчиллын үр дүнг сайжруулах талаар суралцсан юм.

Мөн Монголын залуу манлайлагчдыг Бутан, Киргизстан, Мьянмар дахь үе тэнгийнхэнтэй холбож өгснөөр тэднийг бүс нутгийн хэмжээнд манлайлагч болох, иргэний боловсролын сургалтын хөтөлбөр, иргэдийн оролцоог дэмжих санаачилга дэвшүүлсэн нь Монгол даяарх олон мянган оюутнуудад нийгэмд тулгамдаж буй бодит асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахад урам зориг өгсөн юм.

Чанцалням залуу үе тэнгийнхэндээ өөрсдийн хүсэл тэмүүлэлтэй асуудал дээр тулгуурлан, нийгэмдээ манлайлах замаар хүч чадлаа мэдрэхийг уриалж байна.

"Зөвхөн шүүмжлэх эсвэл үл тоомсорлох нь зөв зам биш" гэж тэр хэлэв. "Хэрэв залуучууд хангалттай мэдээлэлтэй бол тэд шударга, илүү тэгш байдлыг төлөвшүүлэн ардчиллыг хамгаалж чадна."

Төгсөгчид орон нутагт ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж байна

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөтөлбөр 2021 онд хэрэгжиж дууссаны дараа Чанцалням тэргүүтэй төгсөгчид ардчиллын төлөөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зорилгоор төгсөгчдийн холбоо байгуулан ажиллаж байна. Тус холбоо 2021 онд болсон Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын ирцэд хяналт тавьж ажиглагчаар ажиллаж залуучууд, эмэгтэй сонгогчдын ирц өмнөх сонгуультай харьцуулахад 12 хувиар өссөнийг онцолж байна. Эдгээр залуу танлайлагчид ардчиллын төлөөх хүсэл тэмүүллээ хэрэгжүүлж, сонгуулийн мэдээллийг олон нийтэд түгээх, сонгуулийн шударга байдлын талаар санаа зовж буй асуудлыг олон нийтэд таниулах, улс төрийн хариуцлагын талаар сурталчлав.

Мөн төгсөгчдийн холбоо нь нийгэмд өөрчлөлт оруулах 10 гаруй төслийг хэрэгжүүлсний дотор хөдөө орон нутгийн залуучуудад ардчиллын үнэт зүйлс, хэвлэл мэдээллийн мэдлэг, иргэний оролцоо болон бусад сэдвээр илтгэгчдийг урам зоригтойгоор ярилцах санаачилга гаргасан байна.

Чанцалням нь мэргэжлийн карьертаа ч, ардчиллын төлөө сайн дурын ажил хийхдээ ч Монголд эерэг өөрчлөлт хийхээр шаргуу ажиллаж байна. Тэрээр Монголын ард иргэд, байгаль орчныг хамгаалах хүсэл эрмэлзэлтэй нэгэн. Чанцалням “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь оршин суудаг бөгөөд үүний 60 гаруй хувь нь агаарын бохирдол ихтэй, эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал бүс нутагт амьдардаг бага болон дунд орлоготой иргэд юм” гэж хэлсэн. Чанцалням нь Улаанбаатар хотын захын бүсүүдэд амьдарч буй орлого багатай хүмүүст зориулсан байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй орон сууцаар хангахад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх талаар ажиллаж байна. 

Сүүлийн гучин жилийн хугацаанд ардчиллын төлөөх залуучуудын оролцоог бэхжүүлэх нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монголд үзүүлж буй дэмжлэгийн нэг онцлог юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь иргэний оролцооны семинар, залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй гол асуудлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх хурал, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх кампанит ажил, сэтгүүлчид болон иргэний нийгмийн идэвхтнүүдэд зориулсан сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

 

Image
Ардчиллын шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэх нь
Лувсандоржийн Чанцалням чөлөөт цагаа Монгол улсын сонгуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэх хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлөөр дамжуулан залуучуудыг нийгэмд идэвхтэй оролцоход нь зориулж байна.
Анна Херт
Image
Ардчиллын шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэх нь
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн LEAD буюу ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр нь залуучууд бие биенээсээ суралцах, ардчилал мөн Монголд болон бусад оронд тулгамдаж буй асуудлын талаар бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэв.
World Learning
Image
Ардчиллын шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэх нь
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн LEAD буюу ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөрт оролцогчид Монгол дахь ажилгүйдэл, төрийн ил тод байдал, байгаль орчны асуудалд чиглэсэн төслүүд дээр хамтран ажиллав. Лувсандоржийн Чанцалнямын бүлгийн төсөл орон нутгийн иргэдтэй хамтран Улаанбаатар хотод энэхүү тоглоомын талбайг барьжээ.
Лувсандоржийн Чанцалнямын авсан зураг
Image
Ардчиллын шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэх нь
Хөтөлбөрийн хүрэннд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн нийт 230 залуу манлайлагч нар, тэр дундаа Лувсандоржийн Чанцалням (зүүн гар талаас хоёрт) ардчиллын талаар биечлэн танилцахаар Вашингтон ДС-д очсон юм.
Л. Чанцалнямаас зөвшөөрөл авав
Share This Page