For Immediate Release

Press Release

The United States, through the U.S. Agency for International Development (USAID), is providing $800,000 to protect Mongolian wildlife and natural resources from the impacts of road and railway construction.

The funding is part of the Asia’s Linear Infrastructure safeGuarding Nature (ALIGN) initiative, a four-year, more than $6 million project in Mongolia, Nepal, and India implemented by the World Wildlife Fund (WWF) in partnership with the Center for Large Landscape Conservation (CLLC). The project aims to enhance the development of effective, high-quality linear infrastructure safeguards that protect people and nature from harm.

Linear infrastructure, which includes structures such as roads, railway lines, power transmission lines, and canals, often causes breaks in an otherwise contiguous and connected natural landscape. It can have significant impacts on biodiversity, impeding wildlife movement, fragmenting natural habitats, and causing widespread land conversion. Poorly designed linear infrastructure can also impact human access and availability of natural resources, such as forests and water, that communities depend upon for their livelihoods. It can trigger natural disasters, such as floods, landslides, and drought, and disrupt groundwater recharge, ultimately reducing community resilience to these shocks. In Mongolia, USAID and WWF will support government efforts to update and formulate policies, bylaws and standards to ensure that new or upgraded linear infrastructure follows international best practices. This will be accomplished by assessing the legal environment for wildlife-friendly linear infrastructure to identify gaps and needs for updated policies and regulations.

The project will also integrate, digitize, and map all available biodiversity data for current and planned infrastructure projects and create a database of barriers to wildlife migration. Using this information, the project will develop a linear infrastructure safeguards handbook and training materials. The ultimate goal will be the adoption of policies, regulations and standards that will strengthen linear infrastructure safeguards and lead to wildlife-friendly linear infrastructure projects in Mongolia.

The project will be implemented in partnership with Mongolia’s Ministry of Road and Transport Development, Ministry of Environment and Tourism, and Ministry of Justice and Internal Affairs, as well as aimag and soum governmental and administrative agencies and railway companies. USAID will also support civil society and non-governmental organizations involved in natural resource management, academic institutions, local citizen organizations, women's rights organizations, and related international initiatives in Asia.


Америкийн засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ээр дамжуулан Монгол орны зэрлэг ан амьтан, байгалийн нөөц баялгийг авто зам, төмөр зам бүтээн байгуулалтын нөлөөллөөс хамгаалах зорилгоор 800,000 ам.долларын тусламж үзүүлэхээр болов.

Хэвлэлийн мэдээ

АНУ, Монгол улс хамтран ALIGN төслийн хүрээнд ан амьтдыг хамгаалж байна

Энэхүү санхүүжилт нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Ландшафт хамгаалах төвтэй (CLLC) хамтран Монгол, Непал, Энэтхэг улсад хэрэгжүүлж буй дөрвөн жилийн хугацаатай, зургаан сая гаруй ам.долларын өртөгтэй Ази дахь шугаман дэд бүтэцтэй уялдуулан байгаль хамгаалах (ALIGN) санаачилгын нэг хэсэг юм. Төслийн зорилго нь үр дүнтэй, өндөр чанартай шугаман дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулснаар хүн ба байгальд учирч болох хохирлоос хамгаалах явдал юм.

Авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам, ус суваг зэрэг байгууламжийг багтаадаг шугаман дэд бүтэц нь ихэвчлэн бусад зэргэлдээ болон холбогдон орших байгалийн ландшафтад сөргөөр нөлөөлдөг. Энэ нь биологийн төрөл зүйлд ихээхэн нөлөөлж, зэрлэг амьтдын нүүдлийн зам хаагдах, байгаль дахь амьдрах орчин задрах, өргөн хэмжээний газрын эвдрэлийн шалтгаан болдог. Шугаман дэд бүтцийн буруу төлөвлөлт нь хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр болох ой мод, ус зэрэг байгалийн баялгийн нөөц, хүртээмжид сөргөөр нөлөөлж болно. Мөн хөрсний гулгалт, ган гачиг зэрэг байгалийн гамшгийг өдөөж, гүний усны нөхөн сэргэлтийг тасалдуулж, улмаар ард иргэдийн эдгээр цочролыг даван туулах чадварыг бууруулдаг.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь Монгол улсад шинэ буюу шинэчилсэн шугаман дэд бүтцийг хөгжүүлэх олон улсын шилдэг туршлагыг дагаж мөрдөхийн тулд бодлого, дүрэм, стандартыг шинэчлэх, боловсруулахад засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллах болно. Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн эрх зүйн орчны үнэлгээ хийх, шинэчилсэн бодлого, зохицуулалтын уялдаа, хэрэгцээг тодорхойлох замаар үүнийг гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд одоо хэрэгжиж буй болон төлөвлөж буй дэд бүтцийн төслүүдийн хүрээнд хийх биологийн олон янз байдлын судалгаа мэдээллийг нэгтгэх, дижитал хэлбэрт оруулах, газрын зургийн өгөгдөл гаргах, мөн зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарлаж буй саад бэрхшээлийн талаар мэдээллийн санг бий болгох юм. Энэхүү мэдээлэлд тулгуурлан шугаман дэд бүтцийн хамгаалалтын талаар гарын авлага, сургалтын материал боловсруулах юм. Ингэснээр Монгол улсад шугаман дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулах, зэрлэг байгальд ээлтэй шугаман дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого, дүрэм журам, стандартыг батлахад хувь нэмэр оруулах болно.

Уг төслийг Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон аймаг, сумдын төр, захиргаа, төмөр замын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь байгалийн нөөцийн менежментэд оролцоотой иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн иргэдийн ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага мөн Ази тивд хэрэгжиж буй олон улсын хөтөлбөр санаачилгыг дэмжин ажиллах юм.

World Wildlife Fund Center for Large Landscape Conservation Mongolia Stories
Image
Herd of deer moving through a field
Share This Page